Симуляторын заавар

pH шатлал: шингэний pH хэд вэ, ус нэмэхэд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Товч хариулт

pH шатлал нь уусмал хэр хүчиллэг, шүлтлэг болохыг 0-ээс 14 хүртэлх тоогоор заадаг. Хүчиллэг шингэнд ус нэмэхэд pH өсөж, шүлтлэг шингэнд ус нэмэхэд pH буурч, хоёулаа 7 рүү ойртоно. Симулятор дээр 12 шингэний pH-ийг хэмжиж, шингэрүүлэхэд хэрхэн өөрчлөгдөхийг шалгана.

Өдөр тутмын шингэний pH хүснэгт

pH 7-оос бага шингэн хүчиллэг, 7 саармаг, 7-оос их шүлтлэг байдаг. Симулятор дээрх 12 шингэн:

ШингэнpHОрчин
Аккумуляторын хүчил1.0хүчиллэг
Нимбэгний шүүс2.3хүчиллэг
Хийжүүлсэн ундаа2.5хүчиллэг
Жүржийн шүүс3.5хүчиллэг
Кофе5.0хүчиллэг
Тахианы шөл5.8хүчиллэг
Сүү6.5сул хүчиллэг
Ус7.0саармаг
Шүлс7.4сул шүлтлэг
Цус7.4сул шүлтлэг
Гарын саван10.0шүлтлэг
Хоолой цэвэрлэгч13.0шүлтлэг

Бодит бүтээгдэхүүний pH найрлагаасаа хамаарч өөр байж болно. pH-ийн тодорхойлолтыг pH гэж юу вэ? нийтлэлээс уншаарай.

Ус нэмэхэд pH яагаад 7 рүү ойртдог вэ?

Ус нэмэхэд H3O+ эсвэл OH− ионы концентраци буурна. pH шатлал логарифм тул pH 1 нэгжээр өөрчлөгдөхөд ионы концентраци 10 дахин өөрчлөгдөнө.

ШингэрүүлэлтХүчтэй хүчилХүчтэй суурь
Эхний уусмалpH 1pH 13
10 дахинpH 2pH 12
100 дахинpH 3pH 11
1000 дахинpH 4pH 10

Хүчиллэг уусмалд хичнээн ус нэмсэн ч шүлтлэг болохгүй. pH 7 рүү ойртох боловч 7-г давахгүй, учир нь ус өөрөө саармаг.

Симулятор бүх шингэнийг ионы концентрациар шууд тооцдог. Нимбэгний шүүс, кофед сул хүчил байдаг тул бодитоор 10 дахин шингэрүүлэхэд pH 1 нэгжээс бага өөрчлөгдөнө.

Nalukh chem аппын «pH шатлал» симулятор: зүүн талд 0–14 шатлал, дунд ½ л шингэнтэй аяга, баруун талд шингэний жагсаалт
Эхлэх дэлгэц. Аяганд ус байна, мэдрэгч шатлалын доор хүлээж байна.

Шингэний pH-ийг Nalukh chem аппаас хэмжээрэй

Арван хоёр шингэнийг хэмжиж, ус нэмж шингэрүүлнэ. Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.

Симуляторыг хэрхэн ашиглах вэ?

  1. ШИНГЭН самбарын жагсаалтаас шингэнээ сонгоно. Жагсаалт гүйлгэгддэг. Аяганд ½ л шингэн орно.
  2. Шатлалын доорх мэдрэгчийг чирч уусмалд дүрнэ. Шатлал дээр заагч гарч pH-ийг тоогоор харуулна. Шатлалын дээд хэсэг Шүлтлэг, доод хэсэг Хүчиллэг.
  3. 💧 Ус нэмэх товчийг дарж байх хугацаанд ус нэмэгдэнэ, 1 л хүрэхэд зогсоно.
  4. Асгах товчийг дарж байх хугацаанд уусмал асгарна. pH өөрчлөгдөхгүй.
  5. Аяганы дээрх дусаагуурыг дарвал сонгосон шингэнээс нэмэгдэнэ. pH тухайн шингэний утга руу буцаж ойртоно.
  6. Дээд баруун булангийн дугуй сумтай товч ус руу буцаана.

Симулятор дээр оролдож үзэх даалгавар

  • Аккумуляторын хүчлийг сонгоод Асгах товчоор уусмалыг хамгийн бага түвшин хүртэл буулга. Дараа нь ½ л хүртэл ус нэм. Хариу: 0.05 л уусмал 0.5 л болж 10 дахин шингэрсэн тул pH 1.0-аас 2.0 болно.
  • Хоолой цэвэрлэгчээр ижил алхмыг давт. Хариу: pH 13.0-аас 12.0 болно.
  • Кофег шингэрүүлж pH-ийг 7-оос дээш гаргахыг оролд. Хариу: чадахгүй. Хамгийн бага түвшин хүртэл асгаж, 1 л хүртэл ус нэмэхэд pH 6.3 болно. Дахин давтахад 7 рүү ойртох ч түүнээс дээш гарахгүй.
  • Нимбэгний шүүсийг шингэрүүлсний дараа дусаагуурыг дар. Хариу: pH буцаж буурна, учир нь хүчиллэг шингэн нэмэгдэж байна.

Эх сурвалж

Холбоотой нийтлэлүүд

Nalukh chem-ийг татах

Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор, үелэх систем нээлттэй.

Nalukh chemТатах нь үнэгүй
Татах