Монгол хэлээр · Интерактив хими

Тоглоом шиг химийн сургалт

Nalukh chem бол 6–11-р ангийн химийг сонирхолтойгоор заадаг апп. 85 сэдэв, 1069 даалгавар, 81 интерактив симулятор — бүгд монголоор, нэг апп дотор.

App Store, Google Play, Microsoft Store дээр гарлаа
81 симулятор Офлайн агуулга Монгол хэлээр 11 хэлээр
85
СЭДЭВ
1069
ДААЛГАВАР
81
СИМУЛЯТОР
13
БҮЛЭГ
Яагаад сонирхолтой вэ

Уншдаггүй — тоглодог

Атом чирж, молекул угсарч, тэгшитгэл тэнцүүлж байж хими сурна.

Тоглоом шиг даалгавар

44 төрлийн даалгавар — асуулт, ялгах, тааруулах, эрэмбэлэх, молекул угсрах, тооцоолол, тэгшитгэл тэнцүүлэх зэрэг.

Шагнал ба ахиц

Даалгавар бүрийн дараа тэмдэг, стикер цуглуулж, өдрийн сорилоо биелүүлж урамшуулал авна. Ахиц нь хадгалагдана.

81 интерактив симулятор

Aтом угсрах, pH хэмжих, тэгшитгэл тэнцүүлэх — жинхэнэ виртуал лаборатори гар дээр.

Бүхэлдээ монголоор

Нэр томьёо, тайлбар, дасгал бүгд монгол хэлээр. Сургуулийн химийн хөтөлбөртэй уялдсан агуулга.

Бүх түвшинд тохирно

Даалгаврууд энгийнээс нарийсдаг тул бага ангиас ахлах ангийн сурагч хүртэл өөрийн түвшнээс эхлэн гүнзгийрүүлж сурна.

Интернэтгүй ч болно

Сургалтын агуулга апп дотроо суулгагдсан тул интернэт сул газар ч саадгүй суралцана.

Хамрах хүрээ

Атомоос амьдрал хүртэл — 13 бүлэг

6–11-р ангийн химийн хичээлийг сурах бичгийн дарааллаар, алхам алхмаар.

Шил сав, багажХэрэгсэл, аюулгүй ажиллагаа
Бодисын төлөвТөлөв, шилжилт, диффуз
Материалын шинжМеталл ба металл бус
Материалын өөрчлөлтХүчил, суурь, индикатор
Атомын бүтэцАтом, үелэх хандлага
Химийн холбооИон, ковалент холбоо
Химийн урвалТэгшитгэл, дулаан, давс
Органик бус бодисОксид, хүчил, суурь, давс
Хими ба амьдралБохирдол, хэрэглээ, нээлт
Үндсэн ойлголтМоль, холбоо, цэвэршил
Физик химиЭнерги, тэнцвэр, кинетик
Органик бус химиМеталл, карбонат, азот
Органик химиНүүрсустөрөгчид
Виртуал лаборатори

81 интерактив симулятор

Чирж, нэмж, хэмжиж — хими хэрхэн ажилладгийг өөрөө нээ.

  • Атом угсрах
  • Молекул угсрах
  • pH шатлал
  • Тэгшитгэл тэнцүүлэх
  • Концентраци
  • Молекул ба гэрэл
  • Резерфордын сарнил
  • Изотоп ба атомын масс
  • Хийн шинж чанар
  • Статик цахилгаан
  • Молекулын хэлбэр
  • Хүчил–суурь уусмал
  • Цөм угсрах
  • Молярлаг концентраци
  • Нягт
  • Бодисын төлөв
Эцэг эхэд

Санаа зовохгүйгээр өгч болох апп

Гэнэтийн худалдан авалт, нуугдмал төлбөр байхгүй. Зөвхөн суралцахад төвлөрнө.

Ил тод төлбөр

Өөрт тохирох хугацааны багцаа сонгоно. Гэнэтийн худалдан авалт, нуугдмал төлбөр байхгүй.

Ахиц хадгалагдана

Дуусгасан даалгавар, цуглуулсан од, тэмдэг бүртгэлд автоматаар хадгалагдаж, үргэлжлүүлэн суралцана.

Эцэг эхийн хаалт

Худалдан авалт, тохиргоо зэрэг үйлдэл эцэг эхийн баталгаажуулалтын цаана.

Хөтөлбөртэй уялдсан

Монголын химийн сургалтын хөтөлбөрийн сэдвүүдийг дагаж, ангид сурсныг бататгана.

Хэрхэн эхлэх вэ

Гурван алхам

1

Татаж ав

App Store, Google Play эсвэл Microsoft Store-оос Nalukh chem-ийг татаж, бүртгэлээ үүсгэ.

2

Сэдвээ сонго

13 бүлэг, 85 сэдвээс өөрийн түвшинд тохирохыг сонго.

3

Тоглож сур

Даалгавар биелүүлж, симулятор туршиж, шагнал цуглуул.

Windows компьютер · Microsoft Store

Компьютер дээр хэрэглэх бол

Nalukh chem Microsoft Store-д гарлаа. Ангидаа проектор, ТВ-ээр симулятор үзүүлж хичээл заах багш нарт зориулсан.

  1. Татаж суулга. Microsoft Store-оос «Nalukh chem» гэж хайх эсвэл доорх товчийг дарна. Windows 10, 11 дээр ажиллана.
  2. Бүртгэлгүйгээр турш. Нэвтрэхгүйгээр үнэгүй хэсэг нээлттэй: 2 бүлэг, 3 симулятор, үелэх систем.
  3. Нэвтэрч бүрэн ашигла. Компьютер дээр нэвтэрч хэрэглэхэд «Ангийн дэлгэцийн багц» хэрэгтэй. Багцаа аппын дотроос авна.
Nalukh chem
Nalukh chem Windows дээр — Дөлний будгийн туршилт симулятор
Ангидаа том дэлгэцээр

Утас, таблет — ердийн багц

Сурагчийн багц утас, таблет дээр ажиллана. Компьютер, проектор, ТВ-д холбож үзүүлэх нь «Ангийн дэлгэцийн багц»-аар нээгдэнэ.

1 утас + 1 компьютер

Нэг бүртгэлээр нэг утас, нэг компьютер дээр зэрэг нэвтэрнэ.

QR-аар төлнө

Компьютер дээр гарах QPay QR кодыг утасныхаа банкны аппаар уншуулж төлнө.

Үнэ

Үнэгүй эхэлж, хүссэн үедээ бүрэн нээ

Татах нь үнэгүй — бүртгэлгүйгээр 2 бүлэг, 3 симулятор, үелэх систем нээлттэй. Бүх агуулгыг аппын дотроос хугацааны багцаар нээж, QPay-ээр төлнө.

1 сар

QPay14 900₮

3 сар

QPay30 000₮

Сард 10 000₮ — 1 сарын багцаас 33% хямд

Санал болгож буй

9 сар

QPay50 000₮

Сард 5 556₮ — 1 сарын багцаас 63% хямд

Автоматаар сунгагдахгүй

Нэг удаагийн төлбөр — захиалга шиг автоматаар дахин төлөгдөхгүй. Хугацаа дуусахаас өмнө сунгавал үлдсэн хоног алдагдахгүй.

Бүгд нээгдэнэ

Багц идэвхтэй үед 13 бүлэг, 85 сэдэв, 1069 даалгавар, 81 симулятор, дуэлийн бүх горим, шоо уралдаан бүрэн нээлттэй.

Эцэг эх төлж болно

Аппын төлбөрийн дэлгэцээс «Эцэг эхдээ илгээх» товчоор холбоос илгээвэл эцэг эх өөрийн утаснаас QPay-ээр төлж, эрх хүүхдийн бүртгэлд нээгдэнэ.

Багш, сургуульд

«Ангийн дэлгэцийн багц» — 9 сар 89 000₮: ангидаа проектор, ТВ-ээр үзүүлэх, компьютер дээр хэрэглэх эрх. «Анги + багшийн портал» — 9 сар 200 000₮: дэлгэцийн эрх, 20 сурагчийн бүртгэл, teacher.nalukh.mn порталаар ангийн ахиц, шалгалт. Холбогдох: support@nalukh.mn, 8812 3558.

Түгээмэл асуулт

Асуумаар байсан зүйлс

Вэб хөтчөөр ашиглаж болох уу?+
Үгүй. Nalukh chem бол утас, таблет, компьютерт суулгадаг апп: iPhone, iPad-д App Store-оос, Android-д Google Play-ээс, Windows компьютерт Microsoft Store-оос «Nalukh chem» гэж хайж татна. Хичээл зөвхөн апп дотор явагдана — nalukh.mn бол аппын танилцуулга сайт.
Ямар хэлүүдээр ашиглаж болох вэ?+
Апп 11 хэлтэй: монгол, орос, казах, узбек, киргиз, англи, герман, франц, испани, польш, швед. Хэлээ аппыг анх нээхэд сонгоно, дараа нь хүссэн үедээ сольж болно — хичээл, даалгавар, симулятор бүгд сонгосон хэлээр харагдана.
Хэдэн ангийн хичээл багтсан бэ?+
6–11-р ангийн химийн хичээлийг сурах бичгийн дарааллаар багтаасан: 13 бүлэг, 85 сэдэв, 1069 интерактив даалгавар, 81 симулятор.
Хэнд тохиромжтой вэ?+
6–11-р ангийн сурагч хичээлээ давтах, урьдчилж үзэхэд. Даалгаврууд энгийнээс нарийсдаг тул хүн бүр өөрийн түвшнээс эхэлж, гүнзгийрүүлж суралцана. Багш нар ангидаа том дэлгэцээр үзүүлж хичээл заадаг.
Үнэгүй юу? Төлбөр яаж төлдөг вэ?+
Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 3 симулятор, үелэх систем нээлттэй. Бусад хэсгийг аппын дотроос 1, 3 эсвэл 9 сарын багц сонгож QPay-ээр төлж нээнэ (14 900₮-өөс). Багц идэвхтэй байх хугацаанд бүх сэдэв, даалгавар, симулятор бүрэн нээлттэй.
Интернэт заавал хэрэгтэй юу?+
Сургалтын агуулга апп дотроо суулгагдсан тул үндсэндээ офлайн ажиллана. Бүртгэл нээх, ахицаа хадгалах, төлбөр баталгаажуулах үед л интернэт шаардлагатай.
Ямар төхөөрөмж дээр ажиллах вэ?+
iPhone, iPad болон Android утас, таблет дээр ажиллана. Windows 10, 11 компьютерт Microsoft Store-оос суулгана — компьютер дээр нэвтэрч хэрэглэхэд «Ангийн дэлгэцийн багц» хэрэгтэй (дэлгэрэнгүй). Апп нь хэвтээ (landscape) горимд, том дэлгэцэд тохируулан зохиомжлогдсон.
Багш ангидаа ашиглаж болох уу?+
Тийм. Ангид проектор, ТВ-ээр үзүүлэх, компьютер дээр хэрэглэхэд «Ангийн дэлгэцийн багц» хэрэгтэй. Сургууль support@nalukh.mn хаягаар холбогдож сурагчдаа бүртгүүлбэл багш teacher.nalukh.mn порталаар ангийнхаа ахицыг харж, шалгалт өгнө.
Яагаад хэвтээ горимд вэ?+
Симулятор, молекул угсрах зэрэг интерактив даалгаврууд өргөн талбай шаарддаг тул таблет/хэвтээ дэлгэцэд хамгийн тохиромжтой байхаар зориуд бүтээсэн.

Хими сурах хамгийн хөгжилтэй арга

Химийг цээжлэх бус, туршиж ойлгодог болоорой. Nalukh-г татаж эхэл.