ЭЕШ-д бэлтгэх

ЭЕШ хими: суурь мэдлэгээ давтах апп

ЭЕШ-ын хими хэсэг сургуулийн химийн хөтөлбөрт тулгуурладаг. Nalukh chem 6–11-р ангийн химийг сурах бичгийн дарааллаар багтаасан тул сэдэв бүрээ давтаж, сул талаа олж, ахицаа хэмжихэд тусална.

Анхаар: Nalukh chem бол ЭЕШ-ын албан ёсны даалгаврын сан биш бөгөөд өмнөх жилүүдийн ЭЕШ-ын даалгавар агуулаагүй. Шалгалтын албан ёсны мэдээлэл, хөтөлбөрийг Боловсролын үнэлгээний төвөөс аваарай.

Апп хэрхэн тусалдаг вэ

Хөтөлбөрөө бүхэлд нь давтах

13 бүлэг, 85 сэдэв, 1069 даалгавар — «Химийн шил сав суулга, багаж»-аас «Органик хими» хүртэл, сурах бичгийн дарааллаар.

Бүх сэдвийг үзэх

«Яагаад?» тайлбартай асуулт

137 квиз даалгаварт 1029 асуулт бий. Квизийг зөв бөглөхөд асуулт бүрийн «Яагаад?» тайлбар гарч, хариултынхаа учрыг ойлгоно.

Эхний ба эцсийн сорил

Сэдэв эхлэхдээ богино сорил өгч (хамгийн ихдээ 10 асуулт), сэдвээ дуусгаад ижил сорилыг дахин өгнө. Хэдэн хувиар ахиснаа «Миний тэмдэглэл» хэсгээс харна.

Өдрийн сорилт

Өдөр бүр бүх сэдвээс ээлжлэн сонгогдсон нэг даалгавар — бага багаар давтах зуршил болгоно.

Хэцүү сэдвийг симулятороор

«Тэгшитгэл тэнцүүлэх», «Исэлдэн ангижрах тэнцүүлэлт», «Электрон бүтэц», «Органик урвалын механизм», «Дусаах лаборатори» зэрэг 81 симулятороор хэцүү ойлголтыг өөрийн гараар туршиж ойлгоно.

Симуляторуудыг үзэх

Үелэх систем

Элемент бүрийн атомын масс, электрон давхарга, ангилал; «Үелэх хүснэгтийн сорил»-оор атомын дугаар, химийн тэмдэг, атомын массыг цээжилнэ. Үнэгүй.

Үелэх системийг нээх

Бэлтгэлийн дараалал

  1. Эхний сорил өг. Сэдвээ сонгоод эхний сорилыг өгч, юуг сайн мэдэхгүй байгаагаа ол.
  2. Даалгавар, симулятороор давт. Сэдвийн даалгаврыг хийж, ойлгоход хэцүү хэсгийг симулятороор туршиж үз.
  3. Эцсийн сорилоор шалга. Ижил сорилыг дахин өгч ахицаа хувиар хар. Сул сэдэв рүүгээ буцаж давт.
  4. Өдөр бүр бага багаар. Өдрийн сорилтыг өдөр бүр хийж, давталтаа тасралтгүй байлга.

Түгээмэл асуулт

Nalukh chem ЭЕШ-ын даалгаврын сан мөн үү?
Үгүй. Nalukh chem бол 6–11-р ангийн химийн хичээлийг давтах апп. ЭЕШ-ын албан ёсны даалгаврын сан биш бөгөөд өмнөх жилүүдийн ЭЕШ-ын даалгавар агуулаагүй. Харин ЭЕШ-ын хими хэсгийн суурь болох сургуулийн химийн сэдвүүдийг давтаж, ойлголтоо бататгахад тусална.
Хэдэн ангийн хичээл багтсан бэ?
6–11-р ангийн химийн хичээлийг сурах бичгийн дарааллаар багтаасан: 13 бүлэг, 85 сэдэв, 1069 интерактив даалгавар, 81 симулятор.
Ахицаа яаж мэдэх вэ?
Сэдвийн эхний ба эцсийн сорил ижил асуулттай тул сэдвээ дуусгасны дараа хэдэн хувиар ахисан нь шууд харагдана. Сорилын ахиц бүгд аппын «Миний тэмдэглэл» хэсэгт хадгалагдана.
Үнэгүй юу? Төлбөр яаж төлдөг вэ?
Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 3 симулятор, үелэх систем нээлттэй. Бусад хэсгийг аппын дотроос 1, 3 эсвэл 9 сарын багц сонгож QPay-ээр төлж нээнэ (14 900₮-өөс). Багц идэвхтэй байх хугацаанд бүх сэдэв, даалгавар, симулятор бүрэн нээлттэй.
Интернэт заавал хэрэгтэй юу?
Сургалтын агуулга апп дотроо суулгагдсан тул үндсэндээ офлайн ажиллана. Бүртгэл нээх, ахицаа хадгалах, төлбөр баталгаажуулах үед л интернэт шаардлагатай.

Nalukh chem-ийг татах

Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 3 симулятор, үелэх систем нээлттэй.