Ангид, хичээлдээ

Багш, сургуульд

Симулятор, үелэх систем, даалгавраа ангидаа том дэлгэцээр үзүүлж, сурагчдынхаа ахицыг teacher.nalukh.mn багшийн порталаас хянана.

Ангидаа том дэлгэцээр

Проектор, ТВ-д холбож эсвэл Windows компьютер дээр 81 симулятор, үелэх систем, даалгавраа бүх ангид үзүүлнэ. Үүнд «Ангийн дэлгэцийн багц» хэрэгтэй — сурагчийн энгийн багц зөвхөн утас, таблет дээр ажиллана.

Багшийн портал

teacher.nalukh.mn-д аппын бүртгэлээрээ нэвтэрч ангиудынхаа ахицыг компьютерээс харна. Багшийн эрхийг бид нээж өгнө.

  • Сурагч бүрийн од, дараалсан өдөр, сүүлийн 7 ба 30 хоногт хийсэн даалгавар
  • Бүлэг, сэдэв тус бүрээр дуусгасан даалгавар
  • Сэдвийн эхний ба эцсийн сорилын дүн, ахиц хувиар
  • Сурагчдын нэвтрэх мэдээлэл, Excel-ээр татах

Шалгалт зохиох

Аппын даалгавар болон өөрийн асуултаар (2–6 сонголттой) шалгалт зохиож ангидаа нийтэлнэ — сурагчдад мэдэгдэл очно. Сурагчид аппын «Өдрийн сорилт» хэсгээс өгч, систем өөрөө дүгнэнэ. Дүнг сурагч, хэсэг бүрээр харна.

Сэдвийн эхний ба эцсийн сорил

Сурагч сэдэв эхлэхдээ эхний сорилыг, сэдвээ дуусгаад ижил асуулттай эцсийн сорилыг өгнө (хамгийн ихдээ 10 асуулт). Ахиц хувиар гарч, ангийн дундаж порталд харагдана.

Сурагчийн бүртгэл

Сурагчдын бүртгэлийг сургуулийн хүсэлтээр бид үүсгэнэ: сурагчдын имэйл, нэрийн жагсаалтаа (Excel-ээс хуулж болно) илгээхэд бүртгэл бүрд нууц үг үүсгэж, багш порталаас харна. Аппад аль хэдийн бүртгэлтэй сурагчийг багш имэйлээр нь ангидаа нэмнэ.

Юу заадаг вэ

6–11-р ангийн химийн 85 сэдэв, 1069 даалгавар, 81 симулятор — сурах бичгийн дарааллаар.

Бүх сэдвийг үзэх

Үнэ

«Ангийн дэлгэцийн багц»

9 сар 89 000₮

Ангидаа проектор, ТВ-ээр үзүүлэх, компьютер дээр хэрэглэх эрх.

«Анги + багшийн портал»

9 сар 200 000₮

Дэлгэцийн эрх, 20 сурагчийн бүртгэл, teacher.nalukh.mn порталаар ангийн ахиц, шалгалт.

Холбогдох: support@nalukh.mn, 8812 3558

Хэрхэн эхлэх вэ

  1. Холбогдоно. support@nalukh.mn, 8812 3558 — сургууль, анги, сурагчдынхаа тоог хэлнэ.
  2. Багцаа сонгоно. «Ангийн дэлгэцийн багц» эсвэл «Анги + багшийн портал».
  3. Бид бүртгэлийг үүсгэнэ. Сурагчдын бүртгэл, багшийн эрхийг нээж, нэвтрэх мэдээллийг өгнө.
  4. Хичээлдээ ашиглана. Багш teacher.nalukh.mn-д нэвтэрч ангийнхаа ахицыг хянаж, шалгалт өгнө.

Nalukh chem-ийг татах

Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 3 симулятор, үелэх систем нээлттэй.