Уусах чанар гэж юу вэ?
Уусах чанар нь тодорхой температурт 100 г усанд уусаж чадах бодисын дээд хэмжээг заана. Үүнээс их нэмбэл илүүдэл нь уусахгүй, аяганы ёроолд үлдэнэ. Дахин бодис уусгаж чадахгүй болсон уусмалыг ханасан уусмал гэнэ.
Симулятор уусах чанарыг г/л нэгжээр харуулдаг: 359 г/л гэдэг нь ойролцоогоор 36 г/100 г ус. Утгууд 25 °C-т:
| Бодис | Уусах чанар, г/л | Усанд |
|---|---|---|
| NaCl натрийн хлорид | 359 | сайн уусна |
| NaHCO3 натрийн гидрокарбонат | 96 | дунд зэрэг уусна |
| CaCO3 кальцийн карбонат | 0.013 | бараг уусахгүй |
| Cu(OH)2 зэсийн гидроксид | 0.003 | бараг уусахгүй |
Уусах чанар маш бага бодис урвалын дүнд үүсвэл тунадас болж ёроолд сууна.
Ихэнх хатуу бодисын уусах чанар температур өсөхөд ихэсдэг, хийнийх багасдаг. Симулятор бүх бодисын уусах чанарыг нэг дүрмээр өөрчилдөг: 1 °C тутамд 25 °C-ийн утгын 2%-иар. Бодит амьдрал дээр бодис бүр өөр. Натрийн хлоридын уусах чанар температураас бага хамаардаг бол калийн нитратынх огцом ихэсдэг.

Лабораторийн ширээгээ Nalukh chem аппаас нээгээрэй
Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.
Симуляторыг хэрхэн ашиглах вэ?
Эхлээд аяганд ус нэм: усгүй бол хатуу бодис уусахгүй.
- Дээд мөрөөс Аяга горимыг сонгоно.
- Зүүн талын табаас ангиллаа нээж бодис дээр дарна. Дарах бүрд Нэмэх хэмжээ талбарт заасан моль аяганд орно (0.5-аас 5 моль хүртэл).
- Температур талбараар аяганы температурыг 5 °C-аар өсгөж, бууруулна.
- АГУУЛГА табаас бодис бүрийн моль, уусах чанар, ууссан хэмжээг хар. Хатуу бодист ууссан моль, хувь гарна. Хүчил, ихэнх суурь, давс уусмал хэлбэрээр орох тул бүрэн уусна. Доод мөрөнд эзлэхүүн, орчин бичигдэнэ.
- УРВАЛ табаас урвалын төрөл, үгэн тэгшитгэл, тэнцүүлсэн тэгшитгэлийг хар.
- Индикатор табаас индикатор сонговол уусмалын өнгө орчноо дагаж өөрчлөгдөнө.
- Шатаагуур горимд бодисоо сонгоод Гал асаах товчийг дарна. Дөлний өнгө АГУУЛГА, шатах эсвэл задрах урвал УРВАЛ табад гарна.
- Хоослох товч аяга, индикатор, температурыг анхны байдалд оруулна.
Симулятор дээр оролдож үзэх даалгавар
Даалгавар бүрийн өмнө Хоослох товчийг дар.
- Ханасан уусмал. Усан дээр 5 удаа дарж 5 моль буюу 90 мл ус нэм. Нэмэх хэмжээ талбарыг 0.5 моль болгоод натрийн гидрокарбонат нэм. Хариу: 21% уусаж, үлдсэн нь ёроолд сууна. Температурыг 50 °C болговол 31% уусна.
- Орчин ба индикатор. 1 моль HCl дээр фенолфталеин сонгоод 1 моль NaOH нэм. Хариу: орчин саармаг, уусмал өнгөгүй, урвалын дулаанаар температур 33 °C болно. Дахин 1 моль NaOH нэмбэл бөөрөлзгөнө ягаан болно.
- Тунадас. 1 моль Pb(NO3)2 дээр 1 моль KI нэм. Хариу: тод шар PbI2 тунадас сууж, Pb(NO3)2 + 2KI = PbI2↓ + 2KNO3 гэж гарна.
- Задрах урвал. Шатаагуур горимд CaCO3, Na2CO3 хоёрыг шалга. Хариу: кальцийн карбонат задарч CO2 ялгаруулна, натрийн карбонат задрахгүй.


