Титрлэлт гэж юу вэ?
Титрлэлт бол концентраци нь мэдэгдэх уусмалыг нөгөө уусмал руу дуслаар нэмж, урвал дуусах мөчийг индикатороор барьж, үл мэдэгдэх концентрацийг олох арга. Индикаторын өнгө солигдох мөчийг төгсгөлийн цэг гэнэ.
| Багаж | Үүрэг |
|---|---|
| Бюретт | концентраци нь мэдэгдэх уусмалыг дусааж, зарцуулсан эзлэхүүнийг заана |
| Пипетк | үл мэдэгдэх уусмалаас яг тодорхой эзлэхүүн авна |
| Шувтан колба | эргүүлж хутгахад уусмал асгарахгүй |
| Индикатор | урвал дуусахад өнгөө сольдог |
Концентрацийг хэрхэн бодох вэ?
Төгсгөлийн цэгт H+, OH− ионы моль тэнцүү. HCl, NaOH шиг нэг H+, нэг OH− өгдөг хүчил, шүлтэд c₁V₁ = c₂V₂ томьёог хэрэглэнэ. Энд c нь концентраци, V нь эзлэхүүн.
Жишээ: 25.0 мл давсны хүчлийг саармагжуулахад 0.100 моль/л NaOH уусмалаас 20.0 мл зарцуулагджээ. Хүчлийн концентрацийг ол.
- NaOH-ийн моль: 0.100 × 0.0200 = 0.00200 моль.
- HCl + NaOH → NaCl + H2O тул HCl-ийн моль мөн 0.00200.
- Концентраци: 0.00200 ÷ 0.0250 = 0.0800 моль/л.
Хүхрийн хүчил хоёр H+ өгдөг тул нэг моль хүчилд хоёр моль шүлт зарцуулагдана.

Бюреттээ Nalukh chem аппаас онгойлгоорой
Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.
Симуляторыг хэрхэн ашиглах вэ?
- Доод мөрөөс Хүчил, Суурь зэрэг ангиллыг нээж бодис сонгоно. Бодис бюреттэд орно.
- Цорго самбараас Дуслаар эсвэл Урсгалаар сонгоно. Зогсоохдоо Хаалттай дарна. Зураг дээрх цоргыг дарж ч сольж болно.
- Нэг дусал талбараар дуслын хэмжээг 0.5-аас 5 мл болгоно. Температур талбар аяганы температурыг өөрчилнө.
- Индикатор ангиллаас индикатор сонгоно. Энэ нь аяганд шууд орж, уусмалын өнгөөр орчныг заана.
- АГУУЛГА табаас бодис бүрийн моль, ууссан хэмжээг хар. Доод мөрөнд эзлэхүүн, орчин бичигдэнэ.
- УРВАЛ табаас тэнцүүлсэн тэгшитгэлийг хар.
- 🧽 Угаах товч аягыг хоослоно. Аяга 350 мл хүрвэл цорго өөрөө хаагдана.
Симуляторт уусмалын концентраци сонгодоггүй: 1 мл бодисыг 1 г гэж үзэж моль руу хөрвүүлдэг. Иймд концентрацийн оронд хүчил, шүлтийн молийг харьцуулна.
Симулятор дээр оролдож үзэх даалгавар
- Төгсгөлийн цэг. HCl-ийг Урсгалаар аяганд юүлээд цоргоо хаа. Индикатор ангиллаас фенолфталеин сонго. Бюреттэд NaOH ачаалж, моль нь дөхтөл урсгалаар, дараа нь Дуслаар дусаа. Хариу: NaOH-ийн моль HCl-ийнхаас 0.05-аас илүү гарахад орчин шүлтлэг болж, уусмал ягаан болно.
- Хоёр H-тэй хүчил. H2SO4-д NaOH дусаа. Хариу: орчин саармаг болоход NaOH-ийн моль хүчлийнхээс 2 дахин их, тэгшитгэл нь H2SO4 + 2NaOH = Na2SO4 + 2H2O.
- Өөр индикатор. Фенолфталеиныг метилоранжаар соль. Хариу: хүчиллэг орчинд улаан, саармагт улбар шар, шүлтлэгт шар өнгөтэй. Симулятор сурах бичгийн хүснэгтээр харуулдаг. Бодитоор метилоранж pH 4.4-өөс дээш шар болдог тул цэвэр саармаг уусмалд шар харагдана.
Сургуулийн лабораторид хэрхэн хийдэг вэ?
- Пипеткээр шинжлэх уусмалаа шувтан колбонд авч, хэдэн дусал индикатор дусаана.
- Бюреттийг концентраци нь мэдэгдэх уусмалаар дүүргэж, эхний утгыг тэмдэглэнэ.
- Колбыг эргүүлж хутгангаа уусмалаа дусаана. Өнгө солигдож эхлэхэд дусал дуслаар нэмнэ.
- Төгсгөлийн цэгт зогсож, эцсийн утгаас эхний утгыг хасаж зарцуулсан эзлэхүүнийг олно.


