Симуляторын заавар

Резерфордын туршилт: альфа бөөм атомын цөмийг хэрхэн илрүүлсэн бэ?

Товч хариулт

Резерфордын туршилтаар эерэг цэнэгтэй альфа бөөмийг нимгэн алтан хальс руу харвасан. Ихэнх бөөм шууд нэвтэрсэн ч цөөн нь огцом хазайж, маш цөөн нь буцаж ойсон. Эндээс атомын масс, эерэг цэнэг маш жижиг цөмд төвлөрдөг, атомын ихэнх хэсэг хоосон гэдэг нь тогтоогдсон.

Резерфордын туршилт юуг тогтоосон бэ?

Тэр үед атомыг Томсоны үзэмтэй бин загвараар төсөөлдөг байв: эерэг цэнэг атом даяар тархсан, дотор нь электронууд байрлана. Ийм атомд альфа бөөм бараг хазайхгүй гэж үзэж байсан.

1909 онд Резерфорд, түүний хамтрагч Гейгер, Марсден нар альфа бөөмийг нимгэн алтан хальс руу харвасан. Альфа бөөм нь 2 протон, 2 нейтроноос тогтсон, эерэг цэнэгтэй бөөм буюу гелийн цөм He2+ юм.

АжиглалтДүгнэлт
Ихэнх бөөм шууд нэвтэрсэнАтомын ихэнх хэсэг хоосон
Цөөн бөөм хазайсанАтомын төвд эерэг цэнэгтэй хэсэг байна
Маш цөөн бөөм буцаж ойсонМасс, эерэг цэнэг маш жижиг цөмд төвлөрсөн

Цөмийн радиус атомын радиусаас 10 мянга гаруй дахин бага. Тиймээс ихэнх бөөм цөмд ойртолгүй өнгөрдөг.

Бөөм яагаад хазайдаг вэ?

Эерэг альфа бөөмийг эерэг цөм Кулоны хуулиар түлхэнэ. Цөмд ойр өнгөрөх тусам түлхэлт хүчтэй, хазайлт их. Цөм рүү шууд явсан бөөм зогсоод буцна. Цөмд протон олон байх тусам түлхэлт ихэснэ. Бөөмийн энерги их байх тусам хазайлт багасна.

Nalukh chem аппын Резерфордын сарнилт симулятор: атомын цөм, электрон бүрхүүлийн тасархай тойрог, доороос харвагдаж буй альфа бөөмс
Алтны цөм (79 протон) ба дунд энергитэй альфа бөөмс. Доод талын хүрэн хэсэг нь бөөмийн эх.

Резерфордын туршилтыг Nalukh chem аппаас хийгээрэй

Альфа бөөм цөмийн дэргэд хэрхэн хазайхыг ажигла. Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.

Симуляторыг хэрхэн ашиглах вэ?

  1. Доод талын хүрэн эхээс альфа бөөмс дээш тасралтгүй харвагдана. Төвд цөм, түүнийг тойрсон тасархай тойрог нь электрон бүрхүүл.
  2. Цөмийн протон гулсуураар протоны тоог 20-оос 100 хүртэл өөрчилнө. Анхны утга 79 нь алтны цөм.
  3. Альфа энерги гулсуураар бөөмийн энергийг өөрчилнө: бага, дунд, их.
  4. Замнал товч бөөмийн явсан замыг асааж, унтраана.

Симулятор дээр оролдож үзэх даалгавар

  • Анхны тохиргоонд цөм рүү шууд явж буй бөөмийг ажигла. Цөмд хүрэхээс өмнө зогсоод буцна. Хажуугаар өнгөрөх бөөм муруй замаар хазайна.
  • Цөмийн протон утгыг 20, Альфа энерги утгыг их болго. Замууд шулуун дөхөж, цөөн бөөм буцна.
  • Цөмийн протон утгыг 100, Альфа энерги утгыг бага болго. Ихэнх бөөм хүчтэй хазайж, ирсэн зүгтээ эргэнэ.
  • Протоны тоог 79 дээр барьж, Альфа энерги гулсуурыг зүүнээс баруун тийш чир. Хазайлт багасна.

Атомын загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОнЭрдэмтэнНээлт
1897ТомсонЭлектрон
1909–1911РезерфордАтомын цөм
1913БорЭлектрон тодорхой бүрхүүлд байрладаг
1932ЧадвикНейтрон

Резерфорд цөмийг нээсэн ч электрон хэрхэн байрладгийг тайлбарлаагүй. Энэ асуултыг Бор үргэлжлүүлэн судалсан.

Эх сурвалж

Холбоотой нийтлэлүүд

Nalukh chem-ийг татах

Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор, үелэх систем нээлттэй.

Nalukh chemТатах нь үнэгүй
Татах