Симуляторын заавар

Изотоп гэж юу вэ, дундаж атомын массыг яаж боддог вэ?

Товч хариулт

Изотоп нь протоны тоо ижил, нейтроны тоо өөр атомууд юм. Элемент нэг хэвээр, массын тоо нь өөр байна. Үелэх системд бичигдсэн атомын масс нь изотопуудын элбэгшлээр жигнэсэн дундаж тул ихэвчлэн бутархай тоо гардаг.

Изотоп гэж юу вэ?

Нэг элементийн бүх атом ижил тооны протонтой байдаг. Харин нейтроны тоо нь өөр байж болно. Протоны тоо ижил, нейтроны тоо өөр атомуудыг изотоп гэнэ. Изотопыг элементийн нэр, массын тоогоор нэрлэдэг: нүүрстөрөгч-12, нүүрстөрөгч-13.

ИзотопПротонНейтронБайгаль дахь элбэгшилЦөм
Нүүрстөрөгч-126698.93%Тогтвортой
Нүүрстөрөгч-13671.07%Тогтвортой
Нүүрстөрөгч-1468Маш багаТогтворгүй

Изотопуудын электроны тоо ижил тул химийн шинж нь бараг ижил. Харин масс, цөмийн тогтвортой байдлаараа ялгаатай.

Дундаж атомын массыг яаж боддог вэ?

Байгаль дахь элемент хэд хэдэн изотопын холимог байдаг. Тиймээс үелэх системд дундаж массыг бичдэг. Изотоп бүрийн массыг элбэгшлээр нь үржүүлж, нэмээд 100-д хуваана:

Дундаж масс = (масс₁ × элбэгшил₁ + масс₂ × элбэгшил₂ + …) / 100

Жишээ. Байгальд бор-10 нь 19.9%, бор-11 нь 80.1% байдаг:

(10.013 × 19.9 + 11.009 × 80.1) / 100 = 10.811 а.м.н.

Бор-11 илүү элбэг тул хариу 11-д ойр гарлаа. Хлорын дундаж масс 35.5 байх шалтгаан ч ижил: хлор-35 нь 75% орчим, хлор-37 нь 25% орчим байдаг.

Nalukh chem аппын Изотоп ба атомын масс симулятор: устөрөгч-1-ийн цөм, массын тоо, элемент сонгох самбар, нейтроны тоолуур
Устөрөгч-1: нэг протонтой, нейтронгүй, байгаль дахь элбэгшил 99.99%.

Изотопыг Nalukh chem аппаас угсарч үзээрэй

Нейтрон нэмж хасаад изотоп, элбэгшил, атомын массыг хар. Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.

Симуляторыг хэрхэн ашиглах вэ?

  1. ЭЛЕМЕНТ СОНГОХ хэсгээс устөрөгчөөс неон хүртэлх 10 элементийн нэгийг сонгоно. Хамгийн элбэг изотоп нээгдэнэ.
  2. Доод мөрийн Нейтрон тоолуурын + ба − товчоор нейтрон нэмж, хасна. Протон, электроны тоо өөрчлөгдөхгүй.
  3. Цөмийн дээрх изотопын нэр, Тогтвортой эсвэл Тогтворгүй бичгийг харна.
  4. Цөмийн доорх дэлгэцийг Массын тоо, Атомын масс (а.м.н.) сонголтоор сольж харьцуулна. Хүчилтөрөгч-16-ийн массын тоо 16, атомын масс 15.995.
  5. Баруун самбарыг гүйлгэж Тэмдэглэгээ, Байгаль дахь элбэгшил, Элементийн дундаж масс утгыг уншина.

Симулятор дээр оролдож үзэх даалгавар

  • Бор сонгож 5, 6 нейтроныг харьцуул. Элбэгшил 19.90% ба 80.10%, дундаж масс 10.811 байна. Дээрх бодлоготой тулга.
  • Неон сонгож 10, 11, 12 нейтроныг шалга. Элбэгшлийн нийлбэр 100 гарна: 90.48 + 0.270 + 9.25. Дундаж массыг гараар бодож 20.180-тай тулга.
  • Хүчилтөрөгч хэдэн тогтвортой изотоптой вэ? Гурав: 8, 9, 10 нейтронтой.
  • Берилли, фторыг сонго. Тогтвортой изотоп нэг л байгаа тул дундаж масс нь тэр изотопын масстай тэнцүү.

Түгээмэл алдаа

  • Массын тоо, атомын массыг андуурах. Массын тоо нь протон, нейтроны нийлбэр тул бүхэл тоо. Атомын масс нь хэмжсэн утга тул ихэвчлэн бутархай.
  • Дундаж массыг энгийн дунджаар бодох. Бор-10, бор-11-ийн энгийн дундаж 10.5 гарах ч зөв хариу 10.811.

Эх сурвалж

Холбоотой нийтлэлүүд

Nalukh chem-ийг татах

Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор, үелэх систем нээлттэй.

Nalukh chemТатах нь үнэгүй
Татах