Гэрэл молекулд юу хийдэг вэ?
Гэрэл нь фотон гэдэг бөөмсөөс тогтдог. Долгионы урт богино байх тусам фотоны энерги их. Молекул зөвхөн энерги нь тохирсон фотоныг шингээж, бусад фотон нэвтэрч өнгөрнө.
| Гэрэл | Фотоны энерги | Молекулд юу болох вэ | Симулятор дээрх молекул |
|---|---|---|---|
| Микро долгион | Хамгийн бага | Молекул эргэнэ | H2O |
| Хэт улаан туяа | Бага | Холбоо доргино | CO, CO2, CH4, H2O, NO2, O3 |
| Харагдах гэрэл | Дунд | Электрон өдөөгдөж, молекул гэрэл цацруулна | NO2 |
| Хэт ягаан туяа | Их | Холбоо тасарч, молекул задарна | NO2, O3 |
Богино долгионы зуух энэ зарчмаар ажилладаг: микро долгион хоолны усны молекулыг эргүүлж, хоолыг халаана.
Хүлэмжийн хий яагаад дулаан барьдаг вэ?
Нарны гэрэл газрын гадаргууг халаана. Халсан газар дулаанаа хэт улаан туяа болгон буцааж цацруулна. CO2, CH4, H2O энэ туяаг шингээгээд дахин бүх зүг рүү цацруулдаг. Дулааны нэг хэсэг газар руу буцаж ирэх тул агаар мандал дулаан хадгална. Үүнийг хүлэмжийн нөлөө гэдэг.
Агаарын ихэнх хэсэг болох N2, O2 хэт улаан туяаг шингээдэггүй. Эдгээр нь хоёр ижил атомаас тогтсон туйлгүй молекул бөгөөд доргиход цэнэгийн тархалт нь өөрчлөгддөггүй. CO2 туйлгүй ч доргиход цэнэгийн тархалт нь түр зуур жигд бус болдог тул шингээнэ.
Озоны давхарга юунаас хамгаалдаг вэ?
Озон O3 нарны хэт ягаан туяаг шингээгээд O2 ба хүчилтөрөгчийн атом болж задардаг. Ингэснээр нарны хамгийн хортой хэт ягаан туяаны ихэнх нь газарт хүрдэггүй.

Молекул ба гэрлийг Nalukh chem аппаас туршаарай
Гэрэл, молекулаа сонгож юу болохыг ажигла. Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.
Симуляторыг хэрхэн ашиглах вэ?
- Доод мөрөөс гэрлээ сонгоно: Микро долгион, Хэт улаан туяа, Харагдах гэрэл, Хэт ягаан туяа. Зүүнээс баруун тийш фотоны энерги ихэснэ.
- Баруун талын жагсаалтаас молекулаа сонгоно: CO, N2, O2, CO2, CH4, H2O, NO2, O3.
- Гэрлийн эх фотоныг өөрөө харвана. Эхний фотон молекулд хүрэх хүртэл 2 секунд орчим хүлээнэ.
- Зүүн дээд буланд молекулын төлөв бичигдэнэ: Гэрэл нэвтэрч байна, Эргэж байна, Доргиж байна, Цацарч байна эсвэл Задарлаа!.
Симулятор дээр оролдож үзэх даалгавар
- Хэт улаан туяа сонгоод молекулуудыг дараалан шалга. N2, O2 гэрлийг нэвтрүүлж, бусад зургаа нь доргино.
- NO2 сонгоод гэрлийг зүүнээс баруун тийш солиод үз. Микро долгион нэвтэрч, дараа нь молекул доргиж, цацарч, задарна.
- O3 сонгоод Хэт ягаан туяа асаа. Задарлаа! гэж гарч, молекул O2 ба O болж хуваагдана.
- Микро долгион сонгоод бүх молекулыг шалга. Зөвхөн H2O эргэнэ.

