Симуляторын заавар

Агаарын бохирдол юунаас үүсдэг вэ, AQI юуг заадаг вэ?

Товч хариулт

Хотын агаар голчлон түлш шатаах, тээвэр, хог шатаахаас бохирддог. AQI буюу агаарын чанарын индекс бохирдлыг нэг тоогоор заадаг: 50 хүртэл сайн, 300-аас дээш аюултай. Симулятор дөрвөн эх үүсвэрийг зогсоож цэвэр шийдлээр солиход AQI 300-аас 50 болохыг харуулна.

Агаарыг юу бохирдуулдаг вэ?

Симулятор дөрвөн эх үүсвэрийг цэвэр шийдлээр солиулдаг.

Эх үүсвэрГол бохирдуулагчШийдэл
Түүхий нүүрстортог, SO2Сайжруулсан түлш
Хуучин автобусдизелийн хар утаа, азотын оксидЦахилгаан автобус
Гэрийн зуухны утаанамхан яндангийн утааТөвлөрсөн халаалт
Ил хог шатаахдиоксин зэрэг хортой утааХог тээвэрлэлт

Улаанбаатарт өвлийн утааны гол эх үүсвэр нь гэр хорооллын зуух. Намхан яндангийн утаа хүний амьсгалах түвшинд тархдаг.

Яагаад тортог, PM2.5 үүсдэг вэ?

Хүчилтөрөгч хангалттай үед нүүрс бүрэн шатна: C + O2 → CO2. Хүчилтөрөгч дутвал дутуу шатаж нүүрстөрөгчийн дутуу исэл, тортог үүсгэнэ: 2C + O2 → 2CO. Шахмал түлш өндөр температурт бүрэн шатдаг тул бөөм бага гаргана.

PM2.5 гэдэг нь диаметр нь 2.5 микрометр ба түүнээс бага бөөм юм. Хүний үсний диаметр 70 микрометр орчим буюу үүнээс 30 дахин их. Ийм жижиг бөөм уушгины гүн рүү ордог.

AQI-г хэрхэн унших вэ?

Тоо их байх тусам агаар бохир. Доорх нь АНУ-ын AirNow сайтын ангилал.

AQIАнгилал
0–50Сайн
51–100Дунд зэрэг
101–150Мэдрэмтгий хүмүүст эрүүл бус
151–200Эрүүл бус
201–300Маш эрүүл бус
301-ээс дээшАюултай
Nalukh chem аппын агаарын бохирдлын симулятор: утаатай хот, доод мөрөнд дөрвөн эх үүсвэр, баруун талд цэвэр шийдлүүд, дээд буланд AQI 300
AQI 300 үеийн утаатай хот Nalukh chem аппын симулятор дээр.

Хотын агаарыг Nalukh chem аппаас цэвэрлээрэй

Эх үүсвэрийг зогсоож цэвэр шийдлээр солиод AQI-г буулга. Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.

Симуляторыг хэрхэн ашиглах вэ?

  1. Доод мөрийн дөрвөн нүднээс бохирдуулагч дээр дарж зогсооно. Нүд хоосорч, ямар шийдэл хэрэгтэйг бичнэ.
  2. Баруун талын Цэвэр шийдлүүд тавиураас тохирох шийдлийг барьж хоосон нүд рүү чирнэ.
  3. Ажиллаж байгаа эх үүсвэр рүү шийдэл чирвэл, эсвэл шийдэл тохирохгүй бол тайлбар мөрөнд шалтгаан гарна.
  4. Алхам бүрд Агаарын бохирдол хэмжүүрийн AQI буурч, тэнгэр цэлмэнэ.
  5. Эх үүсвэр бүрд зогсоох, шийдэл тавих хоёр алхам байна. Нийт 8 алхмын дараа AQI 50 болно.

Симуляторын AQI алхмууд хотын бодит хэмжилт биш, харин хандлагыг харуулах жишээ. Дээд буланд гарах таван шатлалт шошго ч дээрх хүснэгтээс өөр.

Симулятор дээр оролдож үзэх даалгавар

  • Дөрвөн эх үүсвэрийг зөвхөн зогсоо. AQI хэд болох вэ? Хариу: 185. Дараа нь шийдлүүдийг тавьж 50 хүртэл буулга.
  • AQI-г алхам бүрд бичиж аваад хүснэгттэй тулга. Хэд дэх алхамд 200-аас, 100-аас доош орох вэ? Хариу: 4 ба 7 дахь алхамд.
  • Шийдлийг зогсоогоогүй эх үүсвэр рүү чирээд сануулгыг унш.
  • Зуух, автобусыг зөвхөн зогсоогоод орхиж яагаад болохгүйг бод. Айл дулаанаа, хүмүүс тээврээ юугаар хангах вэ?

Эх сурвалж

Холбоотой нийтлэлүүд

Nalukh chem-ийг татах

Татах нь үнэгүй. Бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор, үелэх систем нээлттэй.

Nalukh chemТатах нь үнэгүй
Татах